2021.12.30

Ц.Цэрэнпунцаг: ТӨХК-уудыг цэгцэлж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх асуудлыг хэрхэн тооцсон бэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.30\ нэгдсэн хуралдаанаар “Шинэ сэргэлтийн бодлогo” батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

Энэ хуулийн гол зорилго бол эдийн засагтаа өсөлт авчрах хууль. Дунд урт хугацааны төлөвлөгөө гэж задарсан бол цэгцтэй болно. Хамгийн түрүүнд боомт дээр гацаж байгаа энэ асуудлыг шийдэж чадвал манай улс ямар хэмжээний экспорт хийх боломжтой вэ? дараа нь төрийн өмчит компани үр өгөөжид хяналт тавих асуудал байна. Эрчим хүчний асуудлыг шийдэх хэрэгтэй Жишээ нь Завхан аймагт лаагаа сольсон болохоос үйлдвэрлэл явуулах ямар ч боломжгүй, найдвартай эрчим хүч байхгүй.

Тосон цэнгэлд цахилгаан станц баръя гэж байгаа үүн дээр дэмжлэг байгаа юу?Энэ хөтөлбөрийг явуулахад уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компанид  яаж зөвшөөрөл олгох вэ? төрийн өмчит компаниудыг хурдан хувьчлаад, хувьцааг нь иргэдэд өгөх юм бол халамжаас дээр мөн хяналт сайжирна

Түүний асуултад ХНХ-ын сайд А. Ариунзаяа, МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn