2021.12.14

С.Чинзориг: Хуулийн талаарх буруу ойлголт иргэдийн дунд тархах вий

Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр /2021.12.14/ боллоо. Хурлаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

Хууль батлагдахтай холбогдуулан койн авсан хүмүүс төр засгийн дэмжлэгтэй хуулийн зохицуулалтад орж, эрсдэлд орохгүй юм байна гэсэн буруу ойлголт иргэдийн тархах вий. Үүнийг та нар хэрхэн үзэж байна вэ?

Хоёрдугаарт одоо үйл ажиллагаа явуулаад эхэлсэн койны бирж хуулийн дагуух шаардлага хангасан нь бүртгэгдэнэ. Зарим нэг нь бүртгэгдэхгүй байх магадлалтай гэж ярьж байна. Үүнийг эрсдэлгүй зохицуулах боломж байна уу?

Өмнө гарсан койны мөнгөний урсгал дээр цагдаа, тагнуулын байгууллага хяналт тавьж байна уу?

Түүний асуултад Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Учрал хариуллаа.