Сургуулийн орчны дарамт шахалтыг таслан зогсоох иргэний санал, хүсэлт хүлээн авна
2021.12.10

Сургуулийн орчны дарамт шахалтыг таслан зогсоох иргэний санал, хүсэлт хүлээн авна

Сургуулийн орчин дахь үе тэнгийнхний дарамт шахалт, дээрэлхэх явдал нь тухайн хүүхдийн эрүүл мэнд, сурлагын амжилт, сэтгэл санаанд сөргөөр нөлөөлдөг гэдгийг судлаачид хэлдэг.

Судалгаагаар Монгол улсын ерөнхий боловсролын сурагчдын 37.9% нь сургууль дээрээ ямар нэг байдлаар гадуурхагдаж, дээрэлхүүлсэн байна.

Тийм учраас УИХ-ын гишүүн С.Одонтуяа сургуулийн орчин дахь гадуурхлыг таслан зогсоохын тулд хууль эрх зүйн орчинд ямар нэмэлт өөрчлөлт, шинэчлэл хийж болох талаар иргэдийн санал бодлыг сонсох ажлыг эхлүүллээ. Санал хүсэлт илгээхийг хүссэн иргэд odontuyas@parliament.mn хаягаар болон гишүүний албан ёсны пэйж хуудас руу бичиж болох юм.