ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ 18 дугаар сургууль дээр ажиллалаа
2021.12.02

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ 18 дугаар сургууль дээр ажиллалаа

Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн сурагчид төмөр хашаан дундуур гарч хичээлдээ ирж очдог тухай 11 сарын 30-ны өдөр NTV телевиз сурвалжлан олон нийтэд хүргэсэн.

Тэгвэл уг мэдээллийн дагуу ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ болон ШУТИС-ийн Механик инженерийн сургууль, Хан-Уул дүүргийн төлөвлөлтийн хэлтэс, 18-р сургуулийн төлөөллүүдтэй уулзаж, нөхцөл байдалтай танилцлаа. Ингээд эхний ээлжид ШУТИС-ийн МИС-ийн зүгээс төмөр хаалгыг нээхээр боллоо. Мөн 2022 оны хавраас энэ хэсэгт баруун талаас сурагчид шууд гарах боломжтой явган хүний зам тавихаа 18-р сургууль, ШУТИС-ийн МИС, ХУД-ийн төлөвлөлтийн хэлтсийн төлөөллүүд хэллээ. Эдгээр ажлын хэрэгжилтэд ШӨХТГ хяналт тавихаа илэрхийлсэн байна.