2021.10.20

Ж.Бат-Эрдэнэ: Ажлын графикаа тодорхой гаргаж түүнийхээ дагуу сайн ажиллах хэрэгтэй байна

ЭЗБХ-ны өнөөдрийн \2021.10.20\ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямаас ирүүлсэн “ДарханУлаанбаатар хоорондын автозамын асуудлаар мэдээлэл сонсох тухай” асуултын хариуг сонслоо. 

Аж ахуй нэгжүүд ямар байдалтай ажиллаж байна вэ? Санхүүгийн асуудал, гүйцэтгэлийн санхүүжилт авч чадаж байгаа юу? Хүн хүчин нь бүрэн гүйцэд ажиллаж чадаж байна уу? 

Бид цаг хугацаа ярихаар түрүүлж хэлээд байна. Тэгэхээр мэргэжлийн хүмүүсийн гаргасан график яаж гарч байгаа вэ? Тэгэхгүйгээр та нар ажил гүйцэтгэж байгаа байгууллагыг шахаж хэлсэн хугацаагаа хэлээд байна. Ингэхээр нөгөө аж ахуй нэгжийн техник технологи, хүн хүч нь хүрэлцэхгүй намар, хавартаа цаг агаараас шалтгаалан ажил нь хойшлогддог. Ийм асуудал гараад байна гэж харлаа. Энэ жил хур тунадас ихтэй жил байлаа. 

Түүний асуултад ЗТХ-ийн сайд Л.Халтар хариулав.