Биеийн тамир, спортын хуулийн хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсэг хуралдаж байна
2021.09.24

Биеийн тамир, спортын хуулийн хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсэг хуралдаж байна

Биеийн тамир, спортын хуулийн хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсгийн ээлжит хуралдаан явагдаж байна.

Үндэсний Шигшээ багийн төрөл жил бүр нэмэгдэж, төсвийн санхүүжилт тэр хэрээр өсч байна. Энэ тоо 2012 онд 3.4 тэрбум байсан бол 2017-2020 онд 21.4 тэрбум болж өсчээ.

Хэдий төсөв нэмэгдэж байгаа ч шигшээ багийг сонгон шалгаруулах журмыг шинэчлэх, тамирчдын залуу халааг бэлдэх асуудалд анхаарах, ЕБС-иудаас эхлээд хүүхэд, өсвөр үеийг бэлтгэх, биеийн тамирын боловсролын агуулга, хөтөлбөрийг сайжруулахгүй бол зарим спортын төрлүүд уналтын байдалд байна.