2021.07.01

Ц.Даваасүрэн: Онолын инженерээс гадна практикийн инженер бэлтгэх хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.01/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Үүний өмнөх хуулийн төслийг миний бие ажлын хэсгийн ахалж батлуулсан.харамсалтай нь 2012 оноос хөдөлмөрийн яам гэж байгуулаад боловсролын салбараас мэргэжлийн боловсролын асуудлын гаргаад явуулсан. Албан тушаал дагуулаад салгасан юм. Эрх ашиг, салбарын бодлогыг бодоогүй. Одоо салбарын сайд үүн дээр тодорхой зүйлийг оруулах ёстой.

ҮЭБ-ууд түр сургалтууд байдаг. Үүнийг гол жишиг сургалттай орон бол Герман. Хольж хутгаад байна. Түр сургалтаа Хөдөлмөрийн яаманд байлгах ёстой гэтэл мэргэжлийн сургалтаа оруулчихсан. Бусад улс оронд тус тусдаа явж байдаг. Мэргэжлийн сургалтын төв БШУ-ны яамандаа байдаг. Орон нутагт байгаа МСҮТ-үүдэд малчны анги нээх хэрэгтэй. Тэгээд мал маллах, сүү цагаан идээгээ боловсруулах, жимс жимсгэнээ боловсруулах гээд заах хэрэгтэй. Бүх мэргэжил хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой. Японд Коссэн гэж байдаг, Манайд хуучин техникум гэж байсан. Онолын инженерээс гадна практикийн инженер бэлтгэх хэрэгтэй.     

Түүний асуултад НХХ-ийн яамны сайд А.Ариунзаяа нар хариуллаа.

Дараа нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буй эсэх дээр өөрийн байр суурийг илэрхийллээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn