2021.06.17

Ж.Сүхбаатар: Хөгжлийн төлөвлөгөөнд нийслэл хотын хөгжлийг дэмжих тухай асуудал байх ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.17/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн  “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

"Дижитал шижлилт буюу цахим үйлчилгээг хөгжүүлэх тал дээр Засгийн газар анхаарал хандуулж байгаа нь зөв гэж бодож байна. Үүнийг дагаад нэг асуудал байгаа юм. Цахим шилжилт, үйлчилгээтэй зэрэгцээд өнөөдөр төр иргэний холбоо тасарч эхэллээ. Эмнэлгийн байгууллагатай иргэд харилцаж чадахгүй байна. Утсаар л харилцаж байна. Энэ тал дээр ямар арга хэмжээ авах вэ? Би эмч сувилагч нарын асуудлыг хайгаад олохгүй байна. 

Бидний хамгийн чухал зүйл бол эрүүл мэндийн салбарын ажилтнууд, дараа нь Онцгой байдал, цагдаагийнхан. Эмч, онцгойгийнхоныг анхаарч л байгаа. Цагдаагийн байгууллагын чиглэлээр хийгдэх ямар төлөвлөгөө байна вэ? Цагдааг шүүмжлэх зүйл олон бий. Ковидын үе бол бүх салбарт дүн тавьж байна. Цагдаагийн байгууллагын салбарын үйл ажиллгаа маш муу байгаа. Хууль нь хэзээ ч орж ирэх нь мэдэгдэхгүй. Хүний эрхийн асуудал дээр цагдаагийн ажилтнуудын ур ч адвар, ахуй амьдрал гээд цогцоороо байх ёстой.

Нийслэл хотын хөгжлийг дэмжих тухай асуудал байх ёстой. Хуулийн төслийг яаралтай оруулж ирэх хэрэгтэй.

Газар чөлөөлөлтийн бодлогын асуудал байхгүй байна. Газар чөлөөлөхгүй бол орон сууц баригдахгүй шүү дээ. Цахилгаан, дулаан хангамж өргөтгөөд байгаа ч бүх ажлын эхлэл нь газартай холбоотой. Энэ жил 63 тэрбум төгрөг хэрэгтэй гэхэд 5,7 тэрбум л тавигдсан. Энэ асуудлыг огт ярихгүй байгаа хэрнээ орон сууц барина гээд байдаг. 

Цар тахлын дараах эдийн засаг гэж байна уу, ковидын үеийн эдийн засаг байх уу ирэх 2022 онд?"

Түүний асуултанд сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар хариуллаа.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn