УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй тамирчиддаа амжилт хүслээ
2021.05.27

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй тамирчиддаа амжилт хүслээ

2021 оны Ази тивийн шатрын аварга шалгаруулах ХАЙБРИД нээлттэй тэмцээн эхэллээ.

Азийн Шатрын Холбооны төвөөс удирдан зохион байгуулж буй хайбрид нээлттэй тэмцээнд Ази тивийн 15 улсын 20 их мастер тэргүүтэй 82 шатарчид өрсөлдөж байна.

Монгол Улсаа төлөөлөн МУГТ, ОУИМ Ц.Батчулуун, ОУИМ С.Билгүүн, ОУИМ У.Насанжаргал, МУГТ, ОУМ, ОУЭИМ Б.Мөнгөнтуул тэргүүтэй Үндэсний шигшээ багийн тамирчид болон өсвөрийн шилдэг 15 шатарчид оролцож байна. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гаргаж яваа баг, тамирчиддаа тэмцээнд амжилт хүслээ. 

2021 оны 07-р сарын 10-наас 08-р сарын 6-ны хооронд ОХУ-ын Сочи хотод болох Дэлхийн Цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг тус тэмцээний эхний 7 байр эзэлсэн шатарчид хүртэх аж. 

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn