2021.04.26

Шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас хөнгөллөө

Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, эдийн засгийн валютын өсөлттэй, дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих шаардлагатай энэ цаг үед шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмжийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай болон гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцэж, баталлаа.

Ковид-19 халдварын хатуу хөл хорио тогтоох үед өндөгнйи эрэлт нэмэгдэж, дотоодын үйлдвэрлэгид зах зээлийнхээ маш бага хувийн хэрэгцээг хангаж байгаа нь хэн хүний нүдэнд ил харагдсан. Цаашид импортын өндөг төдийгүй дотоодын үйлдвэрлэгчдийнхээ үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжийг татварын хөнгөлөдтөөр төрийн зүгээс олгож байгаа нь энэ хууль юм. 

Улсын хэмжээнд жилд 330 сая ширхэг өндөг хэрэглэж байгаа бөгөөд үүний 52 хувь буюу 173 сая ширхэг өндөг дотоодод, үлдсэн 48 хувь нь импортоор орж ирж байна.

2010 оны үед шувууны аж ахуй эрхлэгч 30 гаруй аж ахуйн нэгж байсан боловч импортын зах зээлийн үнийн өрсөлдөөний улмаас хаагдаж, өнөөдрийн байдлаар шувууны аж ахуйн чиглэлээр томоохон 9 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.

Хэдийгээр үйлдвэрлэх өндөгний хэмжээ нэмэгдэж аж ахуйн үйлдвэрлэлд өсөлт гарч байгаа ч үйлдвэрлэл эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгө дутмаг, банкны зээлийн хүү өндөр байгаагаас шалтгаалан техникийн шинэчлэл төдийлөн хангалттай түвшинд хийж чадахгүй байгаа юм.

Иймд шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмжийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл, гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл дагаж мөрдөхөөр боллоо.

Тус хууль хэрэгжсэнээр Короновируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын нөхцөл байдал, эдийн засгийн хямрал, валютын өсөлттэй байгаа энэ үед дотоодын өндөгний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, аж ахуйн нэгж, үйлдвэр эрхлэгчдийг дэмжиж байгаа юм.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn