2021.04.22

Б.Бат-Эрдэнэ: Зохиогчийн эрх зөрчсөн хүмүүст ямар хариуцлага ногдуулахаар оруулсан бэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.22\ нэгдсэн хуралдаанаар Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Хуулийн төслийг дэмжиж байна. 8 дугаар бүлэг дээр Зохиогчийн эрхийг хамгаалах, Зохиогчийн эрхийн зөрчил гээд бүлэг заалт байгаа. Энэ хууль 1994 онд батлагдаад 2016 онд шинэчлэн найруулсан. Энэ хугацаанд зохиогчийн эрх зөрчсөн хүмүүст ямар хариуцлага тооцсон бэ? Ийм асуудлаар олон хүмүүс ханддаг. Судалгаа байна уу?

Шинэ хуулийн төсөлд Зохиогчийн эрх зөрчсөн хүмүүст ямар хариуцлага ногдуулахаар оруулсан бэ? Өмнөх хууль шигээ тунхгийн шинжтэй зүйл болох уу? Оюуны өмчийн Улсын байцаагч зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага ногдуулна гэсэн байна. Үүнийг тодорхой болгох заалтууд орсон уу? Гуравдугаар бүлгийн 19-2, 22-3 дугаар заалт. Ажил гүйцэтгэгч нь зохиосон бүтээлийг ажил олгогчид мэдэгдэлгүйгээр өөрөө ашиглах, эсвэл 3 дахь этгээдэд шилжүүлснийг яаж зохицуулах вэ?

Программыг зөвшөөрөлгүй ашигласан хөгжүүлэгчид яаж хариуцлага ногдуулах вэ? Мэдээллийн нэгдсэн сангийн эрх зүйн зохицуулалтыг энд оруулж болох уу? Үүнтэй холбоотой шинэ заалт байгаа юу?

Гишүүний асуултанд УИХ-ын гишүүн, хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнхцэцэг хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn