2021.04.08

Н.Наранбаатар: Орон нутагт хоршоо ноосны урамшуулах авах хэлбэр төдий л ажиллаж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.08\ нэгдсэн хуралдаанаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

"Хоршоог дэмжиж, хөгжүүлэх шаардлагатай. Сүүлийн 20 жил ийм бие даасан хуультай болсон ч ахиц муу, үйл ажиллагаа тогтмол бус, орон нутагт хоршооны оршин тогтнох шалтгаан нь арьс, ноосны урамшуулал авах хэлбэр төдий байсан. Хууль шинээр батлагдахаар ямар өөрчлөлт гарах вэ?

Хоршоо хөгжихгүй байсан гол шалтгаан нь хууль эрх зүйн орчин байсан уу? эсвэл менежмент, мэдээлэл муу байснаас уу гэдэг асуудал бий. Тиймээс хуулиар хоршоог дэмжих, сургалт сурталчилгаанд хамруулах, нэгдсэн зохион байгуулалттай болгох, бүтээгдэхүүнийг борлуулах нэгдсэн сүлжээ бий болгох шаардлага бий.

Мэдээллийн нэгдсэн сантай болгох шаардлагатай. Мөн эдийн засгийн хөшүүрэг буюу татварын дэмжлэг хэрэгтэй болсон.

Хоршоог хөгжүүлэхэд орон нутгийн оролцоо, үүрэг ямар байх вэ? Аймаг дүүргийн засаг дарга нар ямар чиг үүрэг, эрх боломж нээгдэх вэ? Цаашид төрөөс хоршоог дэмжих чиглэлд ямар бодлого хөтөлбөр байна вэ?"

Түүний асуултанд хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч С.Чинзориг хариуллаа.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn