2021.04.01

Б.Баттөмөр: Оюутолгой төсөлтэй холбоотой гэрээнүүдэд маш олон алдаатай заалт бий

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.01\ үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 45 дугаар захирамжаар байгуулагдсан “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюутолгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс хэрэгжүүлж буй ажлын явцын талаарх мэдээллийг сонсож байна.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

"УИХ-ын 92 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолыг боловсруулах ажлын хэсгийг би ахалж ажилласан учраас Оюутолгойн гэрээг үзэх, судлах боломж гарсан.

2009 оны 10 сарын 6-ны хөрөнгө оруулалтын гэрээ, 2011.6.8 хувь нийлүүлэгчийн гэрээ, 2009 оны 57 дугаар тогтоол, 2015.5.18-ны Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө гэж бий. Үүнд асар их алдаа бий. Засах зүйл их бий. Монголын талын хүртэх өгөөжийг 53%-иас бууруулахгүй байх, 34%-ийг бүтээгдэхүүн хуваах, АМНАТ-өөр орлуулах асуудлыг судлах, шийдвэрлэх гэж байгаа ч хэрэгжилтгүй. ОТ уурхайн алт зэс мөнгөний нөөцийг олон улсын стандартаар тогтоох гэх зэрэг заалт хэр хэрэгжиж байгаа юм. ОТ ТУЗ-д 9 гишүүнтэй 3 нь Монголын талынх. 6 хүн хуралдаад шийдэх ч боломжтой. Манайх билэгдлийн чанартай яваад байгаа.

Хувь нийлүүлэгчдийн хурал, ТУЗ-ийн хурал, Менежментийн багт ямар ч эрх эдлэхгүй. Нөгөө тал давуу эрхтэй. Цаашид маш олон асуудлыг ярьж байна.

1. Энэ төслийн санхүүжилтийг гаргасан IBM гэж компанийн талаарх мэдээлэл манайд хэр байгаа вэ? санхүүжилтийн мэдээлэл байгаа юу?

2. 2008 оны 40 дүгээр тогтоолд ордын 34%-ийг Монголын тал эзэмшихээр тооцох, бүтээгдэхүүн хуваах, хувьцаанд ногдох албан татвар, төлөр хураамж, ногдол ашиг, зээл хэлбэрээр оруулах. Эдгээрээс зээл хэлбэрийг нь сонгосон. Их оновчгүй өрийн дарамтад оруулсан. Монголын тал төслийн санхүүжилтээр үүрэг хүлээхгүй гэж заасан. Гэтэл Монголын талын нэр дээр өр бичигдэж, улирал тутам зээлийн хүү төлж байгаа. Энэ талаар мэдээлэл байна уу?"

Түүний асуултанд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, УУХҮ-ийн сайд Ёндон нар хариуллаа.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn