2021.03.25

Л.Мөнхбаатар: Хууль зүйн туслалцааны тухай хууль гол зорилтоо хангаж чадах уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.25\ нэгдсэн хуралдаанаар Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.

Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

Хуулийн нэршил дээр анхаараарай. Хууль зүйн туслалцаанд төлбөртэй болон төлбөргүй туслалцаа орно. Хуулийн зорилт нь өргөн байгаа гэхдээ зорилтодоо анхаарч чадах уу? Төлбөрийн чадваргүй иргэн 6 төрлийн бичиг баримт бүрдүүлэх юм байна. Үүнээс гадна бас баримт бичиг бүрдүүлэх юм байна энэ боломжтой юу?

Түүний асуултанд Хууль зүй дотоод хэргийн яамны, хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг хариуллаа.

Хуулийн үйлчилэх хүрээ төлбөрийн чадваргүй иргэдэд хамааралтай. Хууль зүйн туслалцаа үзүүлэх хүн өрхийн мэдээллээс хуулийн татаж авах боломжтой бол татаж авах юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn