Усны нөөцөө оновчтой ашиглах, хамгаалах шаардлагатай байна
2021.03.23

Усны нөөцөө оновчтой ашиглах, хамгаалах шаардлагатай байна

1993 оны 3 сарын 22-ны өдрийг анх НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Дэлхийн усны өдөр” болгон зарлаж Дэлхий нийтээрээ энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг.

Манай улсын усны нөөц зарим дэлхийн улс орнуудтай харьцуулахад чамлахааргүй нөөцтэй ч сүүлийн жилүүдэд олон хүчин зүйлээс шалтгаалан усны хомсдолд орох, ус бохирдох зэрэг тулгамдсан асуудлууд үүсээд байна. Иймээс төр засаг, нийгэм, иргэн бүр ус аа зөв зохистой, үр ашигтай хэрэглэх, усны нөөцөө оновчтой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаа, бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ажиллаж 2019 онд батлуулж байсан.

Энэ хууль бүрэн агуулгаараа хэрэгжихэд жил бүр Туул, Хэрлэн, Орхон, Хараа, Хангал зэрэг 100 гаруй гол, горхи руу цутгаж байгаа 120 сая м3 бохир ус багасаж, бохирдлын төвшин буурч,ус бохирдуулсны төлбөрийн орлогыг усны нөөцийг хамгаалах, усны бохирдлыг бууруулах, арилгах, хяналт-шинжилгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах ба нийт орлогын 50-аас доошгүй хувийг тухайн цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулах боломж бүрдсэн.

Усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, тэр дундаа ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн тал дээр гишүүн Б.Саранчимэг илүү анхаарч ажиллаж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn