Оны шилдгүүд шагналаа гардлаа
2021.01.22

Оны шилдгүүд шагналаа гардлаа

МҮЭ-ийн холбооны дүрэм, Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн Шилдэг байгууллага шалгаруулах тухай тогтоолын дагуу гишүүн байгууллагуудын тодорхойлолт, МҮЭХЕЗ-ийн Ажлын албаны саналыг үндэслэн 2020 оны Шилдэг гишүүн байгууллагаар Автозамчдын ҮЭ-ийн холбоо, Хэнтий аймгийн ҮЭ-ийн холбоо, Баянхонгор аймгийн ҮЭ-ийн холбоо, Шилдэг харъяа байгууллагаар Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийг тус тус шалгаруулжээ.

Дээрх хоёр байгууллагын шагналыг МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, ҮЭБЗБ-ын газрын дарга Г.Төмөрбат нар өнөөдөр гардууллаа.

Шагнал гардсан дээрх байгууллагуудын удирдлагуудад баяр хүргэж, олсон амжилтаа улам бататгахыг хүсээд, Шилдэг гишүүн байгууллагаар шалгарсан Баянхонгор, Хэнтий аймгийн ҮЭ-ийн холбооны шагналыг албан ёсоор гардуулна гэдгээ МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар энэ үеэр илэрхийллээ.