Д.Сумъяабазар шилдэг ажилтнуудад орон сууцны түлхүүр гардуулан өглөө
2020.12.30

Д.Сумъяабазар шилдэг ажилтнуудад орон сууцны түлхүүр гардуулан өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар Нийслэлийн үйлчилгээний зарим байгууллагын шилдэг ажилтнууддаа орон сууцны түлхүүр гардуулан өглөө.

Нийслэл хотын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөр бүтээлээрээ хамт олноо манлайлан, цар тахлын хүнд үед тэргүүн эгнээнд ажилласан нийслэлийн үйлчилгээний байгууллагуудын 2020 оны “Хөдөлмөрийн аварга” болон салбартаа үр бүтээлтэй ажилласан зарим ажилтан, албан хаагч гээд нийт таван хүнд Нийслэлийн орон сууцны корпорациас хэрэгжүүлж буй “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөрийн түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд орох батламжийг олгосон билээ.

Харин өнөөдөр дээрх ажилтан, албан хаагчдад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар орон сууцны түлхүүрийг нь гардуулан өглөө.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар: Шинэ оны босгон дээр байрандаа орсон Нийслэлийн аврах 105 дугаар ангийн аврагч Батбаярын Үнэнмөнх, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын хог тээврийн автомашины жолооч Осорын Самданцэрэн, Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн замын зохицуулагч Батдэлгэрийн Баярхүү болон Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн сувилагч Шийнэнгийн Бямбасүрэн, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч Төмөрийн Батцэцэг нартаа аз жаргал, эрүүл энхийг хүсье. Айл бүхэн жаргалтай байж амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.