2020.12.22

Б.Энх-Амгалан: Гадаадын иргэнд үрчлүүлсэн монгол хүүхдүүдэд хяналт тавьж чаддаг уу?

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2020.12.22/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газар 2020.03.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

9-4.1 дээр Хууль зүйн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүнтэй зөвшилцсөнөөр Монгол улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газарт визийн асуудал хариуцсан ажилтанг томилж, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ.

9-4.2 дээр Хилийн чандад ажиллах виз мэдүүлгийн төвийн байршлыг тогтоон сонгон, шалгаруулж гэрээ байгуулна.Визийн  мэдүүлгийг виз мэдүүлгийн төвөөр дамжуулан хүлээн авна гэж заасан байна. Виз мэдүүлгийн төвөөр дамжуулан асуудал шийдэгддэг газар заавал хүн очиж ажиллуулах шаардлага байна уу? Мэргэжлийн дипломат ч хүн буруу, зөрүү хэрэгт холбогддоггүй гэж ярьдаг. Мэргэжлийн дипломат ч биш хүмүүс асуудал үүсгэдэг.

Хуулийн 41.6 дээр Монгол улсын хүүхдүүдийг гадаадын иргэнд үрчлүүлэх талаар тусгасан. Энэ асуудлыг сайн судлаарай. Янз бүрийн байдлаар эрх нь зөрчигдвөл яах вэ?

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:  

Цөөн тоогоор дипломат албанд элсүүлээд консулын ажилтан болгоод нэг удирдлаган доор оруулж визний асуудал хариуцуулах боломжийг нээж өгье гэдэг дээр ажлын хэсэн санал нэгдсэн. Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам дэмжсэн. Виз хүлээн авах төвүүд материал хүлээж авна. Шийдвэр гаргах нь гадаад харилцааны яам, Консулын алба хариуцана.

Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж

Хүүхдийг гадаадын иргэд үрчлэх асуудлыг 2001 оны Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд, Нийгмийн хамгааллын сайд хоёрын баталсан журмаар зохицуулдаг байсан.Гэр бүлийн хуулийн зарим заалтад бас орсон. 1999-2020 оны хооронд Монголын 272 хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлсэн. АНУ-156, ХБНГУ-35, Итали улсад 22 хүүхэд гэх мэт үрчлүүлжээ. Хяналт тавих асуудлыг Гадаадын иргэн харьяатын газар хариуцдаг.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn