2020.12.18

С.Ганбаатар: Хүмүүнлэгийн бие даасан хуультай болох хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.18\ хуралдаанаар Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Бие даасан хууль гаргах хэрэгтэй. Би 19 жилийн өмнө Израильд очих боломж олдсон. Еврей хүмүүс яагаад ийм хүчтэй, чадвартай байгааг асуусан. Тэнд Еврей хүмүүсийг Еврей хүн болгох хөтөлбөр байдаг юм байна. Бас Хүмүүнлэг боловсролын хуультай. Хөх цэрэг аяллыг би 12 жил зохион байгууллаа. Жилдээ 100 гаруй хүүхэд хамруулдаг. Үүнд дэмжлэг хэрэгтэй болдог.  Харин төрийн зохион байгуулалт, манлайлал хэрэгтэй байна. Энэ хуулинд зохион байгуулалт, манлайллын тал дээр ямар заалт орсон бэ? 

Хуульгүй дор хулгай, мэдлэггүй дор боол гэж байдаг. Эрх мэдлийг уралдаад хуульчилсан. Би үлгэр домгоор хүмүүжсэн хүн. Харин одоо төр хариуцлагатай байж анхаарах болсон.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Хуулинд зохицуулалт байгаа. Эзэн Чингис хаан нэг сэтгэлтэй яваарай. Улсаа аваръя гэвэл үндсээ аваарай. Үндсийн аваръя гэвэл сэтгэлийн авраарай. Сэтгэл гэдэг биеийн эзэн байтал сэтгэл мухардвал бие даруй хийгдэнэ гэж хэлсэн. Их засаг хуулийн үндсийн үндэс нь сэтгэл зүйн боловсрол гэж харж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn