УИХ-ын гишүүн Б.Саранчимэг шатрын анхан шат, дунд түвшний цахим хичээл эхлүүлээ
2020.11.27

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг шатрын анхан шат, дунд түвшний цахим хичээл эхлүүлээ

“Ногоон бэрс” шатрын клубээс санаачлан УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, МУ-ын шатрын 3 удаагийн аварга, ОУын мастер, Алдар спортын хорооны шатрын клубын багш Янжиндулам нар энэ цар тахлын хорионы үед хүүхэд, багачууддаа шатрын анхан шатны болон дунд түвшний цахим хичээлийг та бүхэнд хүргэж байна.

“Ногоон бэрс” шатрын клубыг 4 жилийн хугацаанд 13 сургууль,цэцэрлэгт байгуулж өгч 10 000 аад хүүхдүүдийг шатартай нөхөрлүүлж сургалт тэмцээнүүдийг зохион байгуулж ирлээ. Шатрын ертөнцтэй амьдралыг холбосон Шийдэмгий нүүдэл ном маань уншигчдын талархлыг хүлээлээ.

Шатар бол ганц оюуны спорт төдийгүй хүмүүжил, бас боловсрол, бясалгал, алсын хараа юм. Шатар хүний амьдралд маш их эерэг нөлөөтэй учраас хүүхэд багачуудаа шатар сурахад нь энэ цахим хичээл хувь нэмрээ оруулна гэж итгэж байна.