2020.10.22

Б.Бат-Эрдэнэ: Хуулийнхаа хүрээнд үйл ажиллагаагаа хариуцлагатай явуулах хэрэгтэй

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ:

"Хуралдаа ирдэггүй, хүний кноп дардаг, хүний картыг авдаг, цаашилбал ашиг сонирхлын зөрчилтэй юманд оролцдог. Өөрсдийн хувийн компанид зориулсан хууль бодлого гаргадаг. Төр ард түмний нэр барьж авсан зээл бондоос авдаг. Энэ хууль  хяналтын байгууллагаар орж явдаг. Ийм зүйлсээс больчихвол энд их ард түмнийг төлөөлсөн бага ард түмэн төрийн эрхийг барина. Иргэдийнхээ их мандатыг аваад энд ажиллаж байгаа бол ажлаа л хийвэл бид ямар ч асуудал гаргахгүй. Нэгэнт өнөөдөр мөрдөгдөж байгаа хуулийнхаа хүрээнд үйл ажиллагаагаа хариуцлагатай явуулах хэрэгтэй. Өнөөдөр бид 9 цагтаа хурлаа хийж чадаж байна. Хурлаа цаг хугацаандаа чанартай хийж эхэлбэл цаашлаад авилгал хээл хахууль, ашиг сонирхол, элдвийн хувийн сонирхолтой зүйлсээс ангид байж чадна гэсэн үг".