Дархан Арьс ширний цогцолборын ажлыг эрчимжүүлэхийг онцлов
2020.10.05

Дархан Арьс ширний цогцолборын ажлыг эрчимжүүлэхийг онцлов

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Б.Жавхлан, Г.Дамдинням нар өнгөрсөн амралтын өдрүүдэд тойрогтоо ажиллалаа.

Тэд Дархан сумын 1-18 дугаар багийн иргэдтэй уулзаж санал бодлоо солилцлоо. Эхний уулзалт Дархан сумын 5 дугаар багт байрлах “Орос клуб”-т Дархан сумын 1-8, Өргөө, Малчин багийн иргэдтэй уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүд цаг үеийн мэдээ, мэдээллийг иргэдэд өгч тэдний сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

Иргэдийн тухайд тэтгэврийг нэмэгдүүлэх, эмнэлгийн хариуцлагын талаар, хүүхдийн эмч нэмэгдүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, хөнгөлөлттэй эм, банкны зээлийн хүүг бууруулах, газар өмчлөх, ус дулааны үнийг багасгах, Хөтөл хорооллын замыг засварлах гээд аймагтаа төдийгүй улсын хэмжээнд тулгамдаж байгаа асуудлыг хөндөж дор бүрнээ хариултаа авсан юм.

Дараагийн уулзалт Дархан сумын 9-16 дугаар багийн иргэдтэй Залуучууд театрт уулзсан юм. Уулзалтад оролцсон иргэдийн тухайд нэн түрүүнд ажлын байраа нэмэгдүүлэх тэр дундаа Дархан Арьс ширний цогцолборын ажлыг эрчимжүүлж улмаар ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэгтэйг онцолсон. 

Мөн тэтгэврийг нэмэгдүүлэх, банкны зээлийн хүүг бууруулах, газар өмчлөх, ус дулааны үнийг багасгах зэрэгт анхаарлаа хандуулж дуу хоолойгоо нэгтгэхийг хүслээ.

Ийнхүү өнгөрсөн УИХ-ын сонгуулиас хойш анх удаа УИХ-ын гишүүд бүрэлдэхүүнээр тойрогтоо ажиллаж иргэдийнхээ санал бодлыг сонслоо. Тэд бүгдийг нэг дор шийдэх боломжгүй. Одоо хийж буй томоохон бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, ашиглалтад оруулах, ажлын байр нэмэгдүүлэх, Дархан хот, Дархан-Уул аймагт тулгамдсан асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэнэ гэлээ.