Гэрч хохирогчийг хамгаалах тухай  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа
2020.04.24

Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2020.04.24/ нэгдсэн  хуралдаанаар Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ. 

Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун танилцуулав. 

Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслүүдийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг болон хуулийн нэр томьёоны найруулгын саналыг төсөлд тусган жигдэлж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төслүүдэд нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслүүдийг бүхэлд нь батлахыг дэмжлээ.