2020.04.08

Ц.Мөнх-Оргил: Аж ахуйн нэгжүүдээ бодмоор байна

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн (2020.04.08) цахим хуралдаанаар Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн  Ц.Мөнх-Оргил

Засгийн газраас олгох хоёр зуун мянган төгрөгийг Хөдөлмөрийн хуулийг үндэслэж олгох хэрэгтэй. Сул зогсолт болоод ажил олгогч ямар ч орлогогүй борлуулалтгүй байж ажилтан хүнд үндсэн цалингын 60 хувийг өгч байгаа.

Гэтэл тэр хүнд нэмээд хоёр зуун мянган төгрөг өгчихөөр АНН өөрөө хоосон хоцроод байна. АНН дээрээ очоод үндсэн цалингийн 60 хувь болоод орох эсвэл үндсэн цалингийн 60 хувиас 200 мянган төгрөгийг хасаад төрөөс олгомоор байна. АНН-үүдээ бодмоор байна.