З.Нарантуяа: Тэтгэврийн тогтолцоог яаралтай шинэчлэх хэрэгтэй
2020.02.10

З.Нарантуяа: Тэтгэврийн тогтолцоог яаралтай шинэчлэх хэрэгтэй

Тэтгэврийн шинэчлэлээр хэрэгжүүлж байгаа ажлын биелэлт хэрэгжилтийг шалгаж, дүгнэх ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулжээ. Ажлын хэсэг таван гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд УИХ-ын гишүүн Н.Учрал даргалж байгаа аж. Ажлын хэсэг цаашид тэтгэврийн тогтолцоог хэрхэн өөрчлөх саналыг боловсруулах юм байна.

Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

Өнөөдөр Монгол Улсад хамгийн тулгамдаж байгаа асуудал бол тэтгэврийн даатгалын тогтолцоо. Нийгмийн даатгалын сан нийгмийн даатгал төлж байгаа иргэдийн шимтгэлийн орлого, тэтгэвэр авч байгаа иргэдийн хоорондын зөрүү хасах баланстай байгаа. Хүн ам хөгшрөх тал руугаа явж байгаа. Хүн амын нийгмийн даатгал төлдөг хэсэг буурахын хажуугаар хүн амын хөгшрөлт явагдаж байна. Тиймээс бид өнөөдрийн тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй. Манай нийгмийн даатгалын санд хуримтлал байхгүй. Тиймээс энэ хуримтлалыг хэрхэн бий болгох вэ гэдгийг нэгдүгээрт шийдэх ёстой.

Хоёрт, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй бүлэг хүмүүс байдаг. Төр өмнөөс нь төлдөг. Энэ хүмүүсийн мөнгийг төр өмнөөс нь төлөөд байх уу, эсвэл төсөвтөө дарамт өгөхгүйгээр ямар нэгэн аргаар зохицуулах гэдгийг шийдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ тоо улам нэмэгдэж байгаа. Төсвөөс 600 орчим тэрбум төгрөгийн татаас Нийгмийн даатгалын санд өгч байгаа. Үүнээс 100 гаруй тэрбум төгрөгийг эдгээр хүмүүст зарцуулж байна. Тэтгэврийн шинэчлэлээ улс төржилгүй хурдан хийхгүй бол төсөв дээр маш их дарамт ирнэ. Дээрээс нь улс төрийн намуудын амлалт, халамж нь тэтгэвэр авагчдын тоог уламж нэмэгдүүлж байна. Төр онцгойлон дэмжлэг үзүүлэх ёстой хүмүүсээ тусгай хөтөлбөр, өөр сангуудаас дэмжихгүй бол болохгүй” гэв.