Хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Монголын ард түмнийг доромжилсон хэрэг боллоо
УИХ-ын гишүүн Х.Баттулга нэр бүхий албан тушаалтнуудыг Таван толгойн орд газартай холбогдуулан АТГ-т шалгуулахаар өгч, эрүүгийн хэрэг үүсгэхээр болоод байсан ч нийслэлийн Прокурорын газраас хэрэгсэхгүй болгосонтой холбоотойгоор намын булгийн гишүүдэд мэдээлэл хийжээ. УИХ-ын гишүүн Х.Баттулга хэлэхдээ "Нийслэлийн Прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгосон явдал нь Монголын ард түмнийг доромжилсон хэрэг боллоо. Албан тушаалтнуудыг Авлигатай тэмцэх газарт өгснөөс хойш гүтгэлгийн чанартай маш олон нийтлэл, нэвтрүүлэг цацаж байна. Гэхдээ түүнээс ч долоон дор үйлдэл нь Авлигатай тэмцэх газраас хэрэгт эрүү үүсгэчихээд байхад нийслэлийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон нь хамгийн том доромжлол" гэлээ.