2019.10.25

Л.Элдэв-Очир: Монголын төр шашиндаа хүндэтгэлтэй хандах ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.10.25/ нэгдсэн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Элдэв-очир

Манай улсад нэг ийм өдөр байх зайлшгүй шаардлага байгаа. Сүүлийн үед сайн зүйл нийгэмд байна уу? Гэх асуулт тулгарахаар стресстэй нийгмийг бий болгож байна. Бие хэл сэтгэлийн нүглийг үйлддэг ийм зүйл их болсон. Энэ үед бусад олон баярын өдрөөр илүү онцгойлон энэ өдрийг байлгах нь зөв.

Монголын төр шашиндаа хүндэтгэлтэй хандаж ирсэн. Цаашид ч тэгэх нь зөв. Харин энэ өдрөө юу хийх ёстойг сайн сурталчлах хэрэгтэй. Архи дарс уухгүй буян үйлдэж өөр өөрсдийгөө цэгнэж баярлах өдөр болох ёстой.