2019.10.24

М.Билэгт: Усалгаатай тариаланг дэмжвэл хадлан, өвсөө дотооддоо хангалттай бэлтгэх боломжтой

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.24/ нэгдсэн хуралдаанаар Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ. 

УИХ-ын гишүүн М.Билэгт:

"Жил бүр л өвлийн быэлтгэл гэж ХХААХҮЯ өвс тэжээл гаднаас авах гэж мөнгө төсөвт оруулдаг. хөдөөдп усалгаатай тариаланг хөгжүүлэх боломж байна. Ялангуяа царвас гэх ургамалыг хөдөөгийн бүх суманд хийж, тухайн сумандаа ажлын байр, өвлийн тэжээл өвсөө хангах боломж байна. Тиймээс энэ ажлыг яам хэрхэн төлөвлөж байна вэ? Цаашид бид өвсөө гаднаас биш дотооддоо хэсэгчлэн шийдэх боломжтой гэж үзэж байна.

Усалгаатай тариаланд санхүүгийн дэмжлэг үзүүлэх ямар боломж байна вэ?"

Түүний асуултанд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хариуллаа.