2018.01.23

Ази, номхон далайн орнуудын парламентын 26-р чуулга уулзалт болж байна

БНСВУ-ын нийслэл Хануй хотноо болж байгаа Ази, Номхон далайн орнуудын парламентын 26-р чуулга уулзалтанд УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтэй манай улсын парламентчид оролцож байна. Уулзалтын үеэр хоёр талын хэд хэдэн уулзалт хийж, УИХ-ын гишүүд салбар хуралдаануудад оролцож байна.

М.Энхболд: Аж үйлдвэр, аялал жуулчлал, барилга, хот байгуулалт, дэд бүтэц, уул уурхай зэрэг салбарт Вьетнамаас хөрөнгө оруулахыг дэмжих, худалдааны урсгалыг хоёр талтай болгож, экспорт, импортын бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай

Ч.Улаан: Нэгдсэн хуралдаанаар улстөр, аюулгүй байдлын асуудлаар ярилцаж байна. Ази, номхон далайн парламентын чуулган гэдэг бол 40 гаруй улс орныг өөртөө нэгтгэсэн, дэлхийн хүн амын 60 гаруй хувь буюу 4.5 тэрбум хүн оршин сууж байгаа улс орнуудын төр засгийн бодлогыг энэ хурал дээр онцгой ач холбогдол өгч ярилцаж байна.

Б.Пүрэвдорж: Бүс нутгийнхаа энх тайван, аюулгүй байдлыг хангахын тулд хууль эрхзүй дээр суурилсан орчныг бий болгох, түүний тулд НҮБ-ын тодорхой дүрмүүдийг энэ формынхоо үйл ажиллагаанд тусгана.