
2017.10.05
Өнөөдөр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах чиглэлийг хэлэлцэнэ
Өнөөдөр УИХ-ын намрын ээлжит чуулган 10:00 цагаас эхэлнэ.
Чуулганаар:
- Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлэг
- Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх юм.