Б.Дуламсүрэн: Ой хээрийн түймэрт 65645 га талбай түймэрт  өртсөн
Онцгой байдлын ерөнхий газрын Олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Дуламсүрэн
2017.05.19

Б.Дуламсүрэн: Ой хээрийн түймэрт 65645 га талбай түймэрт өртсөн

Орон даяар хуурайшилтын нэн аюултай зэрэгт шилжсэнийг онцгой байдлын байгууллагаас анхааруулав. Ийм уед иргэд туймрээс хэрхэн сэргийлэх талаар Онцгой байдлын ерөнхий газрын Олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Дуламсүрэнгээс тодрууллаа.

-Цаг агаар хэт халж, салхи шуурга ихтэй байгаа нь хуурайшилтыг улам нэмэгдүүлж байна. Энэ нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна уу?

-Энэ сарын 15-наас эхлэн Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 15-20 хэм, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн евөр говиор 28-33 хэм давж халсны улмаас ой, хээрийн түймрийн эрсдэл бүхий бүс нутгуудаар хуурайшилт ихэсч, аюултай буюу нэн аюултай зэрэглэлд хүрээд байна.

Он гарсаар улсын хэмжээнд нийслэл Улаанбаатар хотод зургаан удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 39 суманд 53 удаа, нийт 59 удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан. Урьдчилсан байдлаар 38802.5 га ой, 26842.5 га хээр^' нийт 65645 га талбай түймэрт өртсөн.

-Ой хээрийн түймрийн олонх тохиолдол хүний бурууртай үйл ажиллагаатай холбоотой байдаг. Хуурайшилт ихтэй, салхи шуургатай үед иргэд юуг анхаарах ёстой вэ?

-Иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтрааж халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаатай нүх, саванд хийж байгаарай. Түүнээс гадна ой, хээр болон ил задгай газар гал түлэхгүй байхыг анхааруулъя. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд иргэдийн буруутай үйлдлээс болж гал гарсан бол хуулийн хариуцлагыг хүлээлгэдэг гэдгийг анхаарах хэрэгтэй.