2017.05.13

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2000 мод, сөөг 4 га талбайд тарилаа

Бүх нийтээр мод тарих өдрийн нээлтийн арга хэмжээ боллоо.

Энэхүү өдөрлөгт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Н.Цэрэнбат, Ц.Цогзолмаа, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон албаны бусад хүмүүс, нийслэлийн төр, захиргаа, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан албан хаагчид, иргэд оролцсон юм