Нэгэнт авчихсан өрийн хэмжээнд тааруулан босгыг өөрчлөх гэж байгаа юм
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар
2016.09.08

Нэгэнт авчихсан өрийн хэмжээнд тааруулан босгыг өөрчлөх гэж байгаа юм

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатараас төсвийн тодотголтой холбоотой зарит зүйл тодрууллаа.

-Төсвийн тодотголын хүрээнд татвар нэмэх саналыг МАН-ын бүлгайн шийдвэрийн Дагуу будаалаа. Улсын төсвийн алдагдлыг бууруулах, орлогоо нэмэгдүүлэх өөр ямар арга зам байна вэ?

Эдийн засгийн хямралтай нөхцөлд татвар нэмэх нь хувийн хэвшилд илүү дарамт учруулж, иргэдэд очих ачааг нэмнэ гэж үзсэн. Хасах шаардлагатай зардлууд бий, мөн орлого нэмэх талаар арга хэмжээ авах боломжтой.

Засгийн газар томоохон төслүүдээ хөдөлгөж орлого нэмэгдүүлэх тал дээр ажиллах шаардлагатай гэж үзээд татвар нэмэхтэй холбоотой хуулийн төслүүдийгг бүхэлд нь буцааж байгаа юм.

-100 сая хадгаламжийн хүүнээс татвар авахаа больсон уу?

100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэдээс татвар авахыг зогсоосон гэж сошиалаар буруу мэдээлж байна.

Ийм хэмжээний хадгаламжтай иргэд ХАОАТ-аа төлөөд явж буй. Төсвийн тодотголын хү-рээнд, хадгаламж эзэмшдэг бүх иргэнээс татвар авъя гэж байсан.

Гэхдээ аливаа татвар нэмэх санал нь эдийн засгийн хямралаас гарах санаачилгад саад учруулна. Хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдыг дэмжиж байж хямралаас гарна гэсэн байр суурьтай байгаа.

Тэднийг дэмжиж байж хямралаас гардаг болохоос агшсан эдийн засгийг нэмж хумих юм бол хямрал гүнзгийрнэ гэж үзээд саналаа буцаасан.

-Монголбанкнаас төсвийн алдагдлийн нэг их наяд төгрөгөөр багасгах санал Засгийн газарт тавьсан. Үүнийг дэмжих үү?

Зөв гэж үзэж байна. Төсвийн алдагдал 4.3 их наяд төгрөгөөр батлагдаж байгаа. Засгийн газар үнэт цаас гаргаад арилжааны банкуудаас нэг их наяд төгрөг л олох боломжтой.

Энэ бол иргэд, аж ахуйн нэгжүүдэд очих зээл зогсоно гэсэн үг. Улмаар агшиж буй эдийн засгаа улам хумих эрсдэлтэй. Тиймээс төсвийн алдагдлыг бууруулах талаар ажиллах ёстой.

-Монголбанкнаас Засгийн газар 2.5 их наяд төгрөг зээ-лэх санал тавиад буй ч тэд боломжгүй гэж буй.

Өнгөрсөн дөрвөн жилд эдийн засгийг хямраахад хүргэсэн гол шалтгаан нь Монголбанк долоон их наяд төгрөг хэвлэсэн явдал. Тиймээс энэ алдааг давтахгүйн тулд төсвийн алдагдлыг бууруулж.

Монголбанкнаас дээд хэмжээгээр зээл авахыг хориглох учиртай. Төв банкны тухай хуулийн дагуу тухайн жил дотор төсвийн орлогын 10 хувьтай тэнцүү хэмжээний зээлийг Монголбанкнаас авах бо-ломжтой.

-Өрийн босгыг ДНБ-ий 88 хувьд хүргэж өөрчлөх талаар ярьж байна.

Авчихсан өр нь босгыг ийм хэмжээнд хүргэчихсэн, түүнд нь нийцүүлж өөрчлөх хэрэгтэй болоод байгаа юм. Дөрвөн жил худлаа төсөв баталж ирсэн. 2013-2016 онд баталсан төсвийн эдийн засгийн тоо, орлого, өсөлт худал байсан. Үүнийг бид дөрвөн жил сануулсан.

Ингээд л одоо өр ДНБ-ий 88 хувьд хүрчихээд байна. Тиймээс Төсвийн тогтвортой байдлын болон Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулахад хүрсэн.