Евро стандартыг нэвтрүүлэхэд туслалцаа үзүүлнэ гэв
2016.05.27

Евро стандартыг нэвтрүүлэхэд туслалцаа үзүүлнэ гэв

Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн / улс төрийн нам/ гишүүн хатагтай Герда Хассельфелдт, Холбооны Бавар мужийн тус намын бүлгийн дарга, Бундестагийн гишүүн ноён Макс Штраубингер, Бүлгийн Дэд дарга ноён доктор Лотар Мюллер, мөн Герман Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Герхард Тийдэманн нарыг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын үеэр талууд хоёр орны хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож сайд Р.Бурмаа хөдөө аж ахуй салбарын өнөөгийн байдал болон цаашдын бодлогын талаар төлөөлөгчдөд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Ингэхдээ төв суурин газарт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд, мөн үндэсний бүтээгдэхүүнийг гадаадын зах зээлд гаргахад евростандартыг нэвтрүүлэх шаардлага байгааг хэлээд ХБНГУ-ыг дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Энэхүү хүсэлтийг хатагтайГерда Хассельфелдт нааштайгаар хүлээн авч ажил хэрэг болгох үүднээс холбогдох газарт уламжилж цаашид нягт холбоотой хамтран ажиллахаа онцлон хэлсэн юм.