“1000 ТӨГРӨГ” аян
2015.10.15

"1000 Төгрөг аян” –д УИХ-ын гишүүд нэгдлээ

MN-25-р суваг телевизээс санаачлан Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн  Түлэнхийн тасгийн хамт олонд эмчилгээ явуулахад нэн шаардлагатай байгаа сүүлийн үеийн шинэ технологи болох арьс зүсэгч аппарат, донор арьсыг хадгалах хөргөгчийг авч өгөх зорилгоор “1000 ТӨГРӨГ” аяныг зохион байгуулж байгаа билээ.

Манай улсын эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай зарим тоног төхөөрөмжийн хангалт муу байдгаас эмчилгээний үр дүн сайжрахгүй, бүрэн эмчлэгдэх боломжгүйд хүрдэг.

MN-25-р суваг телевизийн "1000 ТӨГРӨГ АЯН” –д УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгааг  “Тодруулга” булангаар хүргье.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Ийм сайхан ажил эхлүүлж байгаад баяртай байна. Ийм ажлыг чадхаараа дэмжинэ. Миний хувьд аяныг дэмжин цалингаасаа тодорхой хувийг хандивлаж байна. Цалингаа аймгийнхаа хүүхдүүдийг сургахад сургалтын төлбөрт нь өгдөг юм. Гэхдээ хувь гаргаж аяныг дэмжих хандив өгөх болно.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Зөв зүйтэй санаачилга гаргаж байгаад нь маш их баяртай байна. Манай Монгол улсын эрүүл мэндийн салбарын тогтолцоо нь ерөөсөө болохгүй байна гэдгийн хамгийн бодит жишээг та бүхэн хөндөж байна. Тиймээс эрүүл мэндийн салбарын шинэчлэл, тогтолцооны асуудлыг, эрүүл мэндийн даатгалын асуудлыг эргэж харахаас өөр аргагүй ийм нөхцөлд хүрээд байна. Бодлогоо эргэн харах шаардлагатай байна.

Нөгөө талаас өнөөдөр бий болсон хавдарын өвчлөл, түлэнхийн төв дээр болж байгаа асуудал гэх мэт сэтгэл эмзэглүүлсэн маш их асуудал яригдаж байгаа. 2016 оны төсөв орж ирэхэд энэ асуудлуудад тавигдсан төсөв, хөрөнгө оруулалтыг хасаж, танаж орж ирсэн. Бид энэ асуудлыг 2016 оны төсөвт тусгах ёстой гэж үзэж байгаа. 

Бүрэн эхээр нь бичлэгээс ...