2015.08.03
Шарлалтыг арилгахад чухал аппаратурыг авчирлаа
УИХ-ын гишүүн О.Содбилэг өөрийн цахим хуудсандаа ийн бичжээ.
Өнөөдөр Монгол улсад шарлалттай төрж байгаа нярайн тоо эрс өсч 80%-д хүрээд байгаа гэсэн тоо баримт байна. Энэ өвчнийг цагт нь эмчлэхгүй бол хүүхдийн тархины үйл ажиллагаанд нөлөөлж, эрүүл энх өсөх боломжгүй болгодог байна.
Дараагийн амлалтаа биелүүлж, өөрөөсөө санхүүжүүлж Орхон аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн төрөх тасагт шарлалтыг арилгахад нэн чухал аппаратур 4 ширхэгийг өгөхөөр захиалж, Монголд авчрууллаа. Монголын ирээдүй болсон хүүхдүүд эрүүл энх өсч торних болтугай!