2015.09.22

Солонгос улстай хамтарч сүрьеэ өвчнийг бууруулна

Сүрьеэ өвчний эсрэг Монгол, Солонгос улсын хамтын ажиллагаа төслийг анх удаа зохион байгууллаа.

Энэхүү төслийг гурван жилийн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд үүнд 30-40 мянган хүнийг хамруулах аж.

Сүрьеэ өвчин нь нянгаар үүсгэгдэж, уушгинд үрэвслийн голомт үүсгэдэг, амьсгалын замаар тархдаг нийгмийн халдварт өвчин юм. Энэ өвчний эсрэг Солонгосын Сижин эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн байгууллага, Халдварт өвчин судлалын үндэсний төв төслийг хэрэгжүүлэн хамтарч ажиллахаар болжээ.

Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба “Сүрьеэгийн өвчлөлийг бууруулах чиглэлд хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа сүүлийн хэдэн жилд нилээн өргөжиж байна. Солонгос улс нилээн хэдэн жилийн өмнө сүрьеэгийн өвчлөлийн асуудлыг үр дүнтэй шийдсэн улс. Тиймээс өөрсдийн туршлага, хэрэгжүүлж байсан ажлаа Монголд туршиж явуулах  саналаа өөрсдөө илэрхийлсэн. Монголын сүрьеэгийн нийгэмлэгтэй хамтарч энэ үйл ажиллагаа хэрэгжээд явж байгаа”  гэлээ