Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт үргэлжилж байна
2015.08.22

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт үргэлжилж байна

Нийслэлд тарваган тахал, шинэ болон дахин сэргэн тархах зоонозын халдварт өвчин зөөвөрлөгдөн орохоос сэргийлэх зорилгоор “Хүн, малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, арга хэмжээг эрчимжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын болон Багануур дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу “Хэрлэн” авто тээврийн шалган бүртгэх товчоон дээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч нар дүүргийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэстэй хамтран хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, тээврийн хэрэгсэл, зорчигчийн ачаа тээшинд үзлэг шалгалт хийж байгаа билээ. 

Мөн “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай” сэдэвт 4 төрлийн санамж, зөвлөмж, тараах материалыг тарааж, зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм. Хяналт шалгалт хийх явцад тарвагатай холбоотой зөрчил гурван удаа илрүүлсэн байна. Улаанбаатар хотын харъяат 3 иргэн нийт 5 ширхэг ширхэг тарваганы түүхий мах /тулам/ тээвэрлэж орж ирснийг илрүүлэн хурааж, Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвд шинжлүүлэхээр шилжүүлж, тарваганы мах тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэлт хийлгэж, холбогдох хуулийн дагуу 384,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч хяналт тавин ажиллажээ.