Сахилга бат ярихаар "Дарангуйлал" гэдгээ болимоор юм, манай намынхан
УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2015.04.17

Сахилга бат ярихаар "Дарангуйлал" гэдгээ болимоор юм, манай намынхан

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийг “Ярилцах танхимдаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ардчилсан намын дарга З.Энхболд 25 жилийнхээ ойн хурлын үеэр фракцигүй болох санал гаргасан. Та энэ нам дахь “Шонхор” фракцид харьяалагддаг хүний хувьд энэ саналыг дэмжиж байгаа юу. Ер нь Ардчилсан нам фракцигүй болж чадах болов уу?

Манай намын улстөрчдийн эр зориг, ухамсраас л шалтгаална. Намын даргын дэвшүүлж байгаа зорилтыг дэмжье, хэрэгжүүлье гээд үнэхээр хүсэх юм бол болохгүй зүйл байхгүй гэж бодож байна. Ардчилсан нам ардчилалтай байгааг илтгэдэг нэг том үзүүлэлт нь яах аргагүй фракци мөн ч гэсэн намын нийтлэг эрх ашиг, анхан, дунд шатад байгаа гишүүдийнхээ "Фракциа боль. Нэгдмэл бай" үгийг сонсох ёстой, "Фракцгүй болно" гэдэг манай намын нийт гишүүдийн хүсэл сонирхол байгаа юм. Бид улстөрч л юм бол нийтлэг эрх ашгаа бодож, нийтийн саналыг үйл ажиллагаандаа тусгах ёстой.

-З.Энхболд дарга намаа фракцигүй болгоно гэж хэлсэндээ хүрэхийн тулд “Фракцийн дарга нарыг намын нэрийн жагсаалтаар, гишүүдийг нь хүссэн тойрогт нь нэр дэвшүүлэх тохироо хийсэн” гэх юм. Хэрэв иймэрхүү байдлаар фракцигүй болох гэж байгаа юм бол та бүхний ярьж байгаа үр дүн гарахгүй юм биш үү?

Би Ардчилсан намын зохион байгуулалт хариуцсан нарийн бичгийн дарга, Гүйцэтгэх зөвлөл болон Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн зэрэг сонгуульт, томилгоот ажлыг эрхэлж байгаа хүний хувьд иймэрхүү яриа гарсан бол мэдсэн байх ёстой биз дээ. Гэтэл надад лав тиЙм зүйл дуулдаагүй. Энэ талаар мэдэхгүй. Намын дарга фракцийн дарга гэсэн мэдээллийг өнөөдрийгхүртэл аваагүй байна. Тэгэхээр ийм зүйл болсон гэж үзэхгүй байна.

-Танай намын УИХ-ын зарим гишүүн З.Энхболд даргыг намын дарга болсноос хойш Ардчилсан нам коммунист нам шиг болсон. Босоо удирдлага дор бүх үйл ажиллагаа явагдаж байна. Одоо хэлснээр нь фракцигүй болж, намын байраа өгөх дээрээ тулбал энэ бүхнийг нь батална" гэсэн утгатай зүйл ярьж байна билээ. Та үүнтэй санал нэгдэх үү?

Тэгээд  яах ёстой гэж, Нөгөө лхуучин шигээ, толгойгүй, удирдлагагүйюм шигявах ёстой юм уу. Дэгжурам тогтоохгээд сахилга, хариуцлагын асуудал хөндөхөөр улиг болсон яриа гаргаж, "дарангуйлал, харгислал" гэх юм. Тэгвэл ардчилал гэж юу юм бэ гэдгийг санах хэрэгтэй. Би хувьдаа хамгийн сахилга хариуцлагатай байдлыг ардчилал гэж хардаг. Хэн нэгний эрхээр өөрийнхээ эрхийг хаалгадаг бодит байдлыг л ардчилал гэдэг биз дээ.

Тухайлбал, Сингапурт гудамжинд бохь хаявал маш их торгууль төлдөг, Энэ тэгээд дарангуйлал уу гэж асуумаар байна, Энэ бол хариуцлага. Өнөөдөр энэ намыг хариуцлагатай болгох гэж яриад эхлэхээр тэр хүнийг дарангуйлагч, харгис хатуугаар нь дуудаад байж болохгүй байх аа, Яг хэнийг, яаж дарангуйлчихсан юм. Үнэн, бодит асуудлыг гаргаж тавьсныхаа төлөө дарангуйлагч гэсэн нэр зүүх нь шударга бус юм.

-Танай намын 25 жилийн ойн хурлын үеэр хэсэг залуу Ардчилсан нам ардчилалгүй байгааг сануулж, уриа барьсных нь төлөө хурлаас хөөсөн. Энэ нь Ардчилсан нам ардчилалтай байгаагийн шинж үү?

Тодорхой дэг журам тогтоох л ёстой шүү дээ, Тэнд нэг хэсэг хүн хуралдах гээд байхад бас нөгөө хэсэг нь орилж, хашгиран уриа лоозон барьчихаад түүнийгээ ардчилал гэж тунхагласан нь ардчилал уу. Бусдын хэм хэмжээг хүндэтгэх ёстой, тэнд хурал болж байсан. Эсэргүүцлээ гадаа хийж болох байсан, Ер нь хурал дэгтэй байдаг шүү дээ, Хурлын дэг эвдэж байгаа тохиолдолд хариуцлага тооцох ёстой, Тийм биш байсан бол УИХ-ын хуралдаан дээр ч юм уу, аль нэг байгууллагын хурал дээр хэн дуртай нь ороод орилж, чарлаад, уриа лоозон бариад үймүүлээд байж болох байсан,

-Тэгвэл ямар учраас тэр хүмүүс иймэрхүү үйлдэл гаргасан юм бол ?

Манай намыг зөрчилдөөнтэй байдлаар харуулах гэж дотроосоо ч гаднаас ч байнга оролддог. Миний мэдэхийн 25 жил ингэж оролдлоо. Тийм оролдлогуудын нэг нь байсан. Ардчилсан нам хэзээ ч эвтэй найртай байна гэж яриулж, бичүүлж байгаагүй. Ардчилсан намын өөрийнх нь мөн чанар нь энэ юм даа, Аливаа асуудлыг энд нэг хэсэг нь зөвшөөрч байхад тэнд нэг хэсэг нь зөвшөөрөөгүйн үндсэн дээр дотооддоо маргаан, мэтгэлцээний үндсэн дээр шийддэг нь нам оршин тогтнох үндэс, Яг бодит байдал дээр Ардын намынхан манайхаас илүү дотоод зөрчилтэй, Тэднийг хот, хөдөө, дөв жалгаараа хуваагддаг талаар бүгд мэднэ.

-Танай намынхан Их хурлая хийхгүй байгаа шалтгаан нь дотоодын зөрчил дээд цэгтээ тулахаас сэргийлснийх юм биш үү?

Тийм асуудал огтхон ч байхгүй. Шударгаар хэлэхэд Улс төрийн намуудын тухай болон Сонгуулийн тухай хуулийн үйлчлэл, хууль батлагдах явц байдлыг л харж байна. Их хурлаа түүнээс өмнө хийгээд нэг шийд гаргачихдаг, үндсэн дүрэмд ямар нэгэн өөрчлөлт хийдэг, Хууль баталсны дараа дахиад хуралдаж, баталсан дүрэм журмаа өөрчилдөг бантан хутгахгүй гэсэндээ л тодорхой хугацаанд хүлээзнэе, Хаврын чуулганаар гол гэсэн хуулиудыг баталсны дараа хурлаа хийе гэж байгаа юм.

-Нэгдсэн сонгуулийн тухай хуулийн батлахдаа “Жижигсэгсэн 76 тойрог горилогчдыг нэр дэвшүүлэх өөрчлөлтийг хийх ёстой" гэсэн саналыг Ардын намынхан гаргаж, ард түмнээс санал асуулга авахыг уриалж байна. Таны хувьд ямар бодолтой байна вэ ?

Цаашид сонгуулийг сонгодог хувилбараар зохион байгуулах ёстой, Би хувьдаа холимог системийг дэмжиж байгаа, Гэхдээ намын нэрийн жагсаалтаар нэр дэвшиж байгаа хүн сонгогчдын шууд саналыг авахгүй гэсэн асуудал байхгүй, Намын нэрийн жагсаалтаар нэр дэвшигч ард түмэн саналаа өгсний дараа эрэмблэгдэх юм, Тэгэхээр энэ бол шууд сонголт хийж байгаа сонголтын нэг хувилбар болох юм, Түүнээс биш Ардчилсан нам, Ардын намыг дэмжиж байна гээд дугуйлах нь асуудлыг шийдэхгүй, Яахав, өмнөх сонгуулиар хуучин Сонгуулийн тухай хуулийг баримталсан нь магадгүй хуулийн сул тал байж болох юм, Тиймээс одоо илүү нарийвчилж намын нэрийн жагсаалтаяр нэр дэвшиж байгаа хүмүүст санал өгөх боломжийг олгож сонголтын хувилбаруудыг бий болгож болно,

-Намын нэрийн жигсаалтад иэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон хүмүүсийг өөрсдийн үпл бодлоо хамгаалахаар “Намын бодлого, шийдвэрийг дагасангүй" гэдэг асуудлыг ганай намынхан нэлээд хөндсөн. Тэгэхээр энэ бүхнийг хэрхэн зохицуулахыг хуульд тусгах нь зүйтэй байх?

Сонгуулийн тухай болон Улс төрийн намуудын тухай хуулийг нэлээд нарийвчилж үзсний үндсэн дээр батлах ёетой, Эдгээр хууль төрийг бүрдүүлдэг субьектуудыг бодит байдал дээр ямар түвшинд байх вэ гэдгийг зохицуулах маш чухал хуулиуд, Улс төрийн намуудын тухай хууль хэр сайн байна, төдий чинээ намууд нь сайн бүрдэж, бүтэц зохион байгуулалт нь бий болно. Үүний үндсэн дээр сонгууль, улс төрийн үйл ажиллагаа шударга явагдаж, Монголын төр хуулийнхаа хүрээнд байгуулагдана.

Намуудын санхүүжилтийн тухай хуулийг өөрчлөх тал дээр та ямар бодолтой байна вэ. Сая танай намын дарга хуульдаа Нам байргүй байна гээд заачихвал намын байраа улсад тушаахад бэлэн гэж мэдэгдсэн ?

Улс төрийн намуудын санхүүжилт, хандив, дэмжлэгийн асуудал тодорхой байх нь эөв, Намуудад өгч байгаа хандив, дэмжлэг, туслалцаа нь буруу, эөрүү үүдэлтэй асуудал үүсээд байгаа юм, Улс төрийн намуудын чамнасан сүүлийн 25 жилийг харахш! энэ бүхэн тодорхой харагдсан. Тиймээс нэгэнт ийм ил тод байгаа асуудлыг өнөөдөр нууж хаах нь ямар зорилготой вэ гэдгийг бололцох ёстой  ил тод байя л даа. Хүн дэмжсэн намдаа мөнгө өгнө л биз, Түүнийх нь зарцуулалт нь ч ил тод байг, Намаар амьдрагсад, намаар баяжигсад байж болохгүй.

-Сүүлийн үед олны анхаарлыг төвд орсон хоёр ч асуудал байна. Нэг нь Тавантолгойн хөрөнгө оруулалт, нөгөө нь Монголд казино байгуулах уу үгүй юу. Энэ талаар танаас асуумаар байна. Тавантолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн газрын санал болгож байгаагаар байгуулах ёстой юу. Та энэ тал дээр ямар байр суурь баримталж байна ?

Засгийн газар УИХ-д зөвхөн санал оруулж ирнэ, Үүнийг яаж шийдэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал, Ер нь өвөг дээдсээсээ уламжилж авсан энэ асар их баялгийг үр дүнтэй ашиглах үүрэгтэй. Бид үр дүнтэй ашиглахаас гадна баялгаа хойч үедээ өвлүүлэх ёстой, Түүнээс биш "нэг идээд үхнэ” гэдэг шиг “өнөөдөр олдсон дээр нь" гэдэг үүднээс асуудалд хандах нь хариуцлагагүй алхам болно, Тиймээс энэ гэрээг нарийн нухацтай авч хэлэлцэх нь зүйтэй,

-Казиногийн тухай хуулийн төслийн талаарх байр суурь?

Казино Монголд байх ёстой гэж би үэдэг. Яагаад бусад улсад байж болдог зүйл Монголд байж болдоггүй юм, Дэлхийн хамгийи чанга хуультай, дүрэмтэй гэсэн бүх улсад казино байна, Монголд хуулийг нь батлаад ном дүрмийн хүрээнд байгуулья гэж байхад яагаад болохгүй гэж, Нөгөөтэйгүүр, энэ бол аялал жуулчлальн хөгжүүлэх замаар эдийн засгийг сэргээх салбар, Бид юм бүхнийг дандаа харлуулах гэж оролдож байдгаа болимоор байна. Яагаад болж бүтэх талаас нь харж болдоггүй юм бэ гэж хэлэх баЙна.