УИХ гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
2015.02.23

Топ сэдэв: Ноён уул бол өвөг дээдсийн маань булш биш бунхан

ETV телевизийн "Топ сэдэв" нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан нар оролцлоо

УИХ намрын чуулган завсарлах гээд ажил нилээд их байх шиг байна. Өнөөдөр гацууртын ордыг 20% монголын төр эзэмшинэ гэдэг асуудлыг буцаачихлаа энэ мэдээллийн тухайд ?

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Өнөөдөр УИХ-аар их чухал асуудлыг хэлэлцлээ. Монголын уул уурхайн баялаг тэр дундаа дэлхийд томд тооцогдох Гацууртын ордны хувь заяа гэж хэлж болох юм. Тухайн үед манай гишүүд нилээн ярьж мэтгэлцэж олон нийтийн дунд өрнүүлсэн байгаа. Л.Болд Ц.Оюунгэрэл С.Ганбаатар Х.Болорчулуун Д.Арвин гэсэн бүрэлдэхүүн бүхий гишүүд тогтоолын төслийг өргөн барьсан. Энэ нь Ноён уултай шууд холбоотой төсөл юм.

Ноён уул тойрсон сүүлийн үед маш олон төрлийн мэдээлэл явж байгаа. Иргэний нийгмийн хөдөлгөөнийхөн маань үүнд бас нэг өвөрмөц өнцгөөс хандаж байгаа. Өлсгөлөн суулт зарлаад байгаа юм. Ард иргэд болон иргэний нийгмийнхэн яагаад Ноён уулын асуудлаар ингэж хандаж байгаа юм бэ ? гэхлээр энэ асуудал их шударга бус байгаад байгаа юм.

Энэ асуудал их шударга бус байгаад байгаа юм.
Гацууртын ордыг 20% эзэмших  тогтоолын төсөл бол буцсан байгаа . Нэгэнт ашиглах шийдвэр гарсан шүү дээ  Эргээд 34% гээд ороод ирвэл УИХ дэмжих үү ?

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Стратегийн орд болон Ноён уул, Оюу толгойн асуудал дээр яаж илүү ашиг авах вэ гэж ярьдаг.Харин гадаадын хөрөнгө оруулалтыг зогсоо  боль гэж хэзээ ч тэгж ярьдаггүй. Тавантолгойг зүгээр байлгаачээ гэж ярьдаггүй.

Яаж ашиг авах вэ гэж л ярьдаг. наанаасаа яаж ашиг олох вэ гэж л байгаа. Одоогоор бид өрөнд ороод байгаа.  Ноён уул бол өвөг дээдсийн маань булш биш бунхан юм. 10 давхар байшингын дайтаа мөсөн давхарга доор өвөг дээдсийн маань бунхан байгаа.