УИХ-ын гишүүн Д.Зоригт
2014.12.08

Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг боловсрууллаа

Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг боловсрууллаа. Ингэснээр зөвшөөрөл олгохдоо гурван ангиллыг тогтоож 30 хоногийн дотор шийдвэрлэх хугацааг зааж өгсөн байна.

Мөн зөвшөөрөл олгох этгээдүүдийн эрх үүргийг нарийвчлан зааж өгчээ. Тиймээс зөвхөн хуулиар тогтоосон эрх хэмжээ журмын хүрээнд зөвшөөрөл олгон, онцгой  эрхээ өөр этгээдэд шилжүүлэхийг хориглохоор болжээ. Зөвшөөрлийг онцгой, тусгай, энгийн гэсэн гурван төрөлд авч үзжээ. Онцгой зөвшөөрлийг  30, тусгайг 14, энгийн зөвшөөрлийг 7 хоногийн дотор олгохоор тусгасан байна.

УИХ-ын гишүүн Д.Зоригт “Зөвшөөрлийг хугацаатай олгодог, энэ нь Төрийн байгууллага, төрийн албан тушаалтнуудын зүгээс авлигал хээл хахуул бий болох гол хөрс суурь болдог гэсэн шүүмжлэлүүд их гардаг ” гэлээ.

                                  Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү