Олон нийтийн цагдаа нар үүрэг гүйцэтгэж эхэллээ
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд олон нийтийн цагдаагийн үндсэн үүрэг чиглэгдэхээр боллоо.
Цагдаагийн албаны тухай шинэ хуулийн 21 зүйлд олон нийтийн цагдаа гэж ямар эрх үүрэг эдлэхийг тодорхой тусгажээ. Хуулийн хүрээнд 172 цагдааг бэлдсэн байна.
НИТХ-ын дарга Д.Баттулга “ Олон нийтийн цагдаагийн эрх зүйн үндсийг хууль зүйн яамнаас баталсан байдаг. Цагдаагийн хувцас, тусгай хэрэгсэл, тусламж, цалин хөлсийг хотын төсвөөс гарган өгөх ёстой.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Гэмт хэрэгтэн гэж иргэдийн амгалан байдлыг алдагдуулж байгаа л гэсэн үг. Тэднийг зогсоож, хатуурхаж чаддаг учраас л бид ийм амгалан тайван амьдралтай байгаа. Гадаадын жуулчид ирээд өнөөгийн нийгэмд хамгийн амгалан тайван улсуудын нэг байна гэдэг. Энэ бол манай цагдаа нарын ажил хөдөлмөрийн үр дүн” гэлээ.
-Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү