Д.Батцогт гишүүн АН-д элслээ
Намын гишүүний үнэмлэхийг Сүхбаатар дүүргийн АН-ын дарга НИТХ-ын дарга Д.Баттулга гардууллаа.
2014.10.13

Д.Батцогт гишүүн АН-д элслээ

"Монголоо шинэчилье" уриатай Ардчилсан хүчний холбооныхон энэ сарын эхээр чуулга уулзалтаа хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Батцогт тус холбоонд нэгдэж, гишүүний үнэмлэхээ гардаж авсан билээ.  

Түүнчлэн тэрбээр холбооны дэргэдэх Шонхор” клубийн гишүүн болсон юм. Тэгвэл Д.Батцогт гишүүн АН-ын гишүүн болсон байна. Түүний үнэмлэхийг Сүхбаатар дүүргийн АН-ын дарга НИТХ-ын дарга Д.Баттулга гардуулжээ. 

Сонирхуулахад Д.Батцогтын хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сард МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс гарч, сул гишүүн болоод байсан.  

Тэрбээр бүлгээс гарах шалтгаанаа гишүүдтэйгээ олон асуудал дээр санал нэгдэхгүй, үзэл бодол зөрчилдөх болсон хэмээн тайлбарласан билээ.