Бүрэн эхээр нь бичлэгээс үзнэ үү
2014.05.01

Д.Ганбат: Казино байгуулах цаг нь болсон

УИХ-ын чуулганаар Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгалаа.

Байнгын хорооноос“Гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, жуулчдад визийн дэглэмийг тааламжтай болгох, гадаадын улс орнуудаас хөрөнгө босгох сонирхол бүхий аж ахуйн нэгжүүдийг төлөөлөх эрх бүхий этгээдэд гадаад улсуудад визгүй зорчих боломжийг олгон албан паспорт олгох журам бий болгох" гэсэн санал гишүүдийн дэмжлэгийгавсан юм.

Хэлэлцэх үеэр Д.Ганбат гишүүн " Манайх шиг эрх чөлөөтэй улсад Казино байгуулах цаг нь болсон. Мөнгөтэй, гадаадын иргэд ирээд манайд мөнгөө үлдээгээд явах тэр нөхцөлийг анхаарах ёстой. Бид ОХУ-аас суралцах хэрэгтэй. Тэд хүний суурьшил багатай Сибирь рүү казино байгуулж байна. Манай урд хөршийн иргэд ч мөн их баяжсан байна. Токиод очиж худалдаа хийж  байна. манай иргэд ч гэсэн боломжтой хэсэг нь гадаадад очиод казино тоглодог болсон шүү дээ. Түүнийг мэдэхгүй юм шиг дүр эсгэх хэрэггүй.