Дээрх бичлэгээс Санал хураалтыг үзнэ үү,
2014.05.01

"Давхар дээл"-ийг тайлах хууль уналаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн "давхар дээл"-ийн буюу Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, санал хураахад нийт 74 гишүүнээс 39 нь татгалзсанаар "Хуулийн төслийг батлах шаардлагагүй" гэж үзлээ. Ингэснээр хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаалаа.

Ц.Даваасүрэн гишүүн байр сууриа илэрхийлэв

Анх хууль санаачлагч өргөн барихдаа Ерөнхий сайдаас бусад нь дээлээ тайл гэсэн. Гэтэл УИХ үүнийг нь шүүрч аваад үндсэн хуульд нийцүүлж байна гээд гол гол яамд буюу булган дээл давхарласаныгаа авч үлдье гэж байна. УИХ ингэж болж байгаа юмуу.

Х.Болорчулуун гишүүн байр сууриа илэрхийлэв

Энэ давхар дээлийг тайлах хэрэгтэй. Энэ нь засаглалын хямралыг бий болгосон. Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хуулийн төсөл үндсэндээ өөрчлөгдөж. Одоо 30 хувь нь давхар байж болхоор орж ирлээ.