СУИС оюутны хөгжлийн төвтэй болов
СУИС-ийн Төв байрны зүүн булан дахь үл анзаарагдам багахан талбайд тов хийсэн байшин их сургуулийнхаа бөөрөнд наалдан боссон нь “Оюутны хөгжлийн төв“ болж нээлтээ хийв.
МОХ-ны Ерөнхийлөгч Х.Батсайхан:
- “Оюутны хөгжлийн төв” гэж МОХ олон жил ярьж ирсэн. Бусад сургуулиуд үлгэр авмаар бүтээлч санаачилга гаргаж ажил хэрэг болгосон СУИС-ийн хамт олонд
“Оюутны хөгжлийн төв“ болж нээлтээ хийв.
МОХ-ны зүгээс баяр хүргэе. 1000 оюутны байранд танай сургуулийн 70 оюутныг оруулснаас эхлээд манай хоёр байгууллага бие биенээ дэмжин ямагт хамтран ажиллаж ирлээ гээд оюутныхаа төлөө санаачилга бүхнийг тань дэмжин ажиллах болно гэв.
Мөн Оюутны 70 мянгын тэтгэлгийг цаашид сурлагын чанар харгалзахгүйгээр оюутан бүхэнд олгож байхаар Засгийн газрын тогтоол гарсан тухай Х.Батсайхан ерөнхийлөгчийн мэдээллийг оюутнууд баяртайгаар алга ташин хүлээж авав.