“Эврика”-г үндэсний компаниуд 10 жилийн турш ивээн тэтгэхээр боллоо
“Эврика”-г үндэсний компаниуд 10 жилийн турш ивээн тэтгэхээр боллоо
2014.04.17

“Эврика”-г үндэсний компаниуд 10 жилийн турш ивээн тэтгэхээр боллоо

Монголын Залуучуудын Холбооноос 1993 оноос тасралтгүй зохион байгуулж байгаа “Эврика” эрдэм шинжилгээний бага хурлын нэгдсэн хуралдаан өнөөдөр болж шилдгүүдээ тодруулж, шагнал гардуулах үйл ажиллагаа Төрийн ордны их танхимд боллоо.

“Эврика-2014”-т 110 гаруй оюутан, 60 гаруй залуу багш нар нийт 10 салбарт өрсөлдсөн байна. Эдгээрээс шилдгийн шилдгээр залуу багш Ө.Бүрэнжаргал /ШУТИС/“Баруун Монголын Цээлийн метаморф террейн дэх гүний чулуулгийн (магмын) түрэлттэй холбоотой дулааны хувьсал” сэдвээр,оюутан Б.Жаргалсайхан /ШУТИС/“Оюут улаан зэс алтны порфирын хүдэржилтийн судалгаа” сэдвээр тавьсан илтгэлүүд шалгарсан байна.

Мөн энэ жилийн “Эврика”-ийн шагналын сан нилээдгүй өндөр байсан, энэ нь ч оюутан багш нарын өрсөлдөөнийг улам илүү болгож байсан бөгөөд шилдгийн шилдгээр шалгарсан залуу багш 1.500.000 мянган төгрөг, оюутан 500.000 мянган төгрөг Сургалтын төрийн сангаас 3 сарын оюутны урамшуулал тэтгэлэгээр шагнуулсан явдал юм.

“Эврика-2014”-т 110 гаруй оюутан, 60 гаруй залуу багш нар нийт 10 салбарт өрсөлдсөн байна.

Энэ жилийн нэг томоохон онцлог нь үндэсний хэмжээний томоохон компаниуд ивээн тэтгэсэн явдал байсан бөгөөд 10 салбар хуралдааны шилдгүүдийн шагналыг өөр өөр компаниуд ивээн тэтгэсэн байна. Тухайлбал Хууль эрх зүйн салбарыг УИХ-ын Тамгын газар, Эдийн засгийн салбарыг “Атар өргөө” ХХК, Техник технологийн салбарыг Харилцаа холбооны зохицуулах хороо, Нийгмийн ухааны салбарыг “Номин Холдинг” ХХК, Газар зүй геологийн салбарыг “Мон лаа” групп, Байгалийн ухааны салбарыг “Бридж” группын“Everyday” салбар, Бизнесийн салбарыг “Эрин” интернэйшнл, Мэдээллийн технологийн салбарыг “Интерактив” ХХК, Экологи, Хөдөө аж ахуйн салбарыг “Mind tech” ХХК, Анагаах ухааны салбарыг “Монос групп” мөн “Мобиком” корпараци, “Скайтел” групп10 салбарын шилдэг залуу багш, оюутнуудыг ивээн тэтгэсэн бөгөөд эдгээр компаниуд 10 жилийн турш ивээн тэтгэхээр болсон сайхан мэдээ дуулдлаа.

Шалгарсан залуу багш 1.500.000 мянган төгрөг, оюутан 500.000 мянган төгрөг Сургалтын төрийн сангаас 3 сарын оюутны урамшуулал тэтгэлэгээр шагнуулсан явдал юм.

Энэ нь төр,хувийн хэвшлийнхэн оюуны хөрөнгөоруулалтанд их анхаарал тавьж хандаж байгаагийн нэг илрэл боллоо.Залуу багш оюутнуудынхаа оюунд хөрөнгө оруулалт хийж буй эдгээр компаниудын удирдлагуудыг УИХ-ын дарга З.Энхболд тусгайлан хүлээн авч уулзан, баяр хүргэсэн юм. “Эврика”-д тавигдсан илтгэлүүд амьдрал дээр бодит ажил болж хэрэгжих, бүрэн боломжтойн дээр нийгэмд хэрэгтэй шаардлагатай байгаа, тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэх арга зам, гарцыг нээж өгөхөд зохион байгуулагчид цаашид анхааран ажиллана гэдгээ илэрхийлж байсан юм.

Сонирхуулахад “Эврика”-г ивээн тэтгэгч байгууллагууд сэдвээ өөрсдөө захиалж судалгаа шинжилгээ хийлгэх боломж байгаа ч дурьдаж байлаа.