3-р сургуулийн барилгын ажлыг 2015 оны 9 сар гэхэд ашиглалтад оруулна.
3-р сургуулийн барилга актлагдаж 2012 оны хичээлийн жилээс тус сургуулийн хүүхдүүд өөр сургуульд хичээллэх болсон. Тэгвэл одоогийн байдлаар 3-р сургуулийн барилгыг барих гүйцэтгэгч компани шалгарсан бөгөөд удахгүй барилгын ажил эхэлнэ.
3-р сургууль одоогийн байдлаар 1400 сурагчтай. Эдгээр сурагчид Нийслэлийн 16 болон 4-р сургуулиудад хуваагдан хичээллэж байгаа. Уг нь 3-р сургууль өөрийн байрандаа хичээллэж байхад 1800 орчим сурагчтай байсан бол өөр сургуулийн байранд шилжсэнээс хойш шилжилт хөдөлгөөн ихээр явагдах болсон байна.
3-р сургуулийн барилгын суурин дээр шинэ сургууль баригдана. Одоогийн байдлаар барилгын гүйцэтгэгчээр компани шалгараад байгаа гэв. Үүнээс гадна шинээр баригдах 3-р сургуулийн барилгыг хуучин суурин дээр нь биш өөр газарт барих тухай асуудалд:
Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана: Тийм бол ямар ч асуудал байхгүй. Хүмүүст харагдаж байгаа зүйл нь овгор зүйл үлдчихээд байгаа. Энэ нь хуучин 3-р сургуулийн доогуур шугам сүлжээ явчихсан байсан. Үүнийг хонгилын системээр шилжүүлээд шинэ сургуулийн барилгаа дээр нь бариад явна гэсэн зураг төсөв хийгдэж байгаа. Сургуулийн барилга баригдах ажлын төсөв анх төлөвлөж байснаасаа хүрэлцэхгүй болсон. Тиймээс уг асуудлыг холбогдох албанаас хэлэлцэн шийдвэрлэнэ гэсэн юм.”
СБД-ийн 3-р сургуулийн барилгын ажлыг 2015 оны 9 сар гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.