УИХ-ын гишүүн О.Содбилэг
2014.03.10

О.Содбилэг: Орон нутгийн залуусыг дэмжинэ

О.Содбилэг гишүүн тойрогтоо ажиллаж тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцлаа. Мөн намынхаа залуу боловсон хүчний нэмэгдүүлэх тэднийг дэмжих талаар ярилцсан байна.

Сүүлийн жилүүдэд улс төрд залуу халуу ирж байгаагийн нэг жишээ өнгөрсөн сонгуулиар нэр дэвшигчдийн 10 хувь нь залуу нэр дэвшигчид байсан юм. Үүнээс харахад залуус нийгмийн идэвхитэй болж нөгөө талаараа улс төрд залуусын сэлгээ ирж байгааг харах нэг үзүүлэлт гэдгийг улс төр судлаачид хэлж байна. МАН-ын хувьд залуучууд цөөхөн гэдгийг иргэд хэлдэг. Тиймээс цаашид чадварлаг залуу улс төрч, боловсон хүчин бэлтгэхэд О.Содбилэг гишүүн анхааран ажиллана гэлээ.

УИХ-ын гишүүн О.Содбилэг: Орон нутгийн хувьд манай намын боловсон хүчин олон залуучуудтай хамгийн гол нь тэдэнд хүрч, сургалтад хамруулан цаашид зөвхөн намын, улс төрийн биш амьдралд нь хэрэгтэй хувь хүний хөгжилд хэрэгтэй сургалтыг зохион байгуулна гэж намын дэргэдэх залуучуудын холбооны хувьд ч мөн ажлууд төлөвлөсөн байгаа.

Өнөөдөр манай оронд залуус бизнес хийхэд тийм ч таатай орчин бүрдээгүй. Залуусыг дэмждэг газар ховор гэдгийг Эрдэнэтийн залуус уулзалтын үеэр хэлж байсан юм. О.Содбилэг гишүүний хувьд залуусын төлөөлөл болж улс төрд сууж байгаа учраас цаашид онцгойлон анхаарахаа хэлсэн юм. Мөн залуусыг улс төр, эдийн засаг, уул уурхай гээд бүхий л салбарт гар бие оролцож нийгмийн идэвхитэй байхыг уриалж байсан юм.