УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат
2013.10.03

Ж.Эрдэнэбат: Хөрөнгө оруулагчид тогтворжуулалтын хугацааг л сонирхоно

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013.10.03/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, уг хуулийг дагалдан гарах хуулиуд, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг байлаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат:

Тогтворжуулалтын тухай хуульд байгаа дөрвөн төрлийн татвар монгол улсын хэмжээнд 7-12 жилийн хугацаанд тогтвортой явсныг монголын бизнесменүүд, гадны хөрөнгө оруулагч нар мэдэж байгаа.

Алслагдах тусам олон жил тогтвортой байх зарчмаар хийвэл яасан юм бэ?

Тиймд тогтвортой явж ирсэн татваруудаа тогтворжуулснаараа хөрөнгө оруулагч нарыг татаж чадах уу, үгүй юу гэдэг дээр МАН-аас оруулж буй хөрөнгө оруулагч нарыг татах нэмэлт татварыг хөрөнгө оруулсан тохиолдолд тооцохгүй гэдэг үзэл санааг оруулбал яасан юм бэ.

Мөн уул уурхайн олборлолт, хүнд үйлдвэрлэл, дэд бүтцээс бусад салбарт гээд хөрөнгийнх нь хэмжээгээр тавьсан байгаа. Уул уурхайн салбар нь тогтворжуулах жилээрээ нөгөөх нь хөрөнгө оруулалтынхаа хэмжээгээр.

Тогтворжуулалтын хугацаа нь хэр удаан байхыг л хөрөнгө оруулагч сонирхоно. Тиймд бүгдийг нь бүсээр нь ангилаад алслагдах тусам олон жил тогтвортой байх зарчмаар хийвэл яасан юм бэ гэсэн асуултад.

Д.Зоригт: Хөрөнгө оруулалтын хэмжээ, төвөөс алслагдсан байдал гэсэн хоёр үзүүлэлтээр нь ялгаж тогтоосон

УИХ-ын гишүүн Д.Зоригт:

Хуульд заасан дөрвөн төрлийн татвар сүүлийн долоо, найман жил тогтвортой байж ирсэн гэдэг ташаа ойлголт. Өсөн нэмэгдүүлсэн рояалтийн татвар хоёр жилийн өмнө батлагдсанаар байгалийн нөөцийн татвар хэд дахин нэмэгдсэн.

Тэгэхээр ашигт малтмалын үнэ нэмэгдвэл татвар нь өсөх шинэ эрх зүйн орчинтой болсон. Хөрөнгө оруулагчийн бизнес санхүү, техник эдийн засгийн үндэслэл тооцоход энэ дөрвөн төрлийн татварын дээшээ өсөх, буурах маш их нөлөөлдөг. Гол дөрвөн татвар учраас оруулсан.

Тогтворжуулах хугацааны тухайд ялгавартай олгож байгаа. Хөрөнгө оруулалтын хэмжээ, төвөөс алслагдсан байдал гэсэн хоёр үзүүлэлтээр нь ялгаж тогтоосон гэсэн хариултыг өглөө.